Categories
гадаад мэдээ

Хятад улс 1 тэрбум тун вакцин хийжээ

Хятад улс 1 тэрбум гаруй тун вакцин иргэддээ хийсэн талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгдлээ. Энэ нь дэлхийн хэмжээнд тарьсан вакцины нийт тунгийн гуравны нэгээс илүү хувь ажээ.

Зургадугаар сарын 19-ний байдлаар тус улсын захиргааны 31 нэгжид коронавирусний нийт 1.01 тэрбум тун вакцин хийсэн байна. Тус улсад 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр вакцинжуулалт эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 1 гэхэд 126,6 сая тун, тавдугаар сарын 1-нд 270.41 сая, зургадугаар сарын 1 гэхэд 681.9 сая тун вакцин хийгээд байв.

Тус улсын халдвар судлаач Жун Наншань өмнө нь зургадугаар сард хүн амынхаа 40 хувийг буюу 1.4 тэрбум иргэний 560 саяыг нь вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *