Categories
гадаад мэдээ

​“Мона Лиза”-гийн хуулбар 2.9 сая еврогийн үнэ хүрчээ

Өчигдөр Парис хотын Christie’s дуудлага худалдааны төвд Леонардо Да Винчигийн алдарт “Мона Лиза” бүтээлийн хуулбар зургийг үнэ хаялцуулан дуудлага худалдаагаар заржээ. Тус бүтээлийг нэгэн цугдуулагч 2.9 сая еврогоор худалдаж авсан байна.

Өмнөх эзэн нь уг зургийг 1950-аад оны үед худалдаж авсан бөгөөд суут бүтээлийн эх хувилбар хэмээн олон жил маргаад амжилтад хүрээгүй юм.

Парисын Луврын музейд хадгалагддаг эх бүтээлийн хуулбар олон байдаг. Гэтэл тэдгээрийн нэг ийм өндөр үнэ хүрсэн нь судлаачдыг гайхшруулж байна.

“Энэ бол солиорол. Мона Лизагийн хуулбаруудаас хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол гарцаагүй мөн” гэж Christie’s төвийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан дуудлага худалдаанд 14 хүн өрсөлдөж, 500,000 еврогоос эхэлсэн үнийг 2.9 сая хүртэл өсгөсөн байна. Ялагч нь Европын нэрээ нууцалсан цуглуулагч байжээ.

Луврын музейд хадгалагддаг эх зураг хэзээ ч зарагдаж байгаагүй юм. 2017 онд Нью Йорк хотод болсон дуудлага худалдааны үеэр Леонардо Да Винчигийн өөр нэг бүтээл болох “Salvator Mundi” $450 саяар зарагдаж байжээ.

Энэ нь өнөөдрийн байдлаар хамгийн өндөр үнэ хүрсэн урлагийн бүтээл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *