Categories
гадаад мэдээ

Хунтайж Харри, Меган Маркл нар охинтой болжээ

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд болох Суссексийн гүн, хунтайж Харри, гүнгийн ахайтан Меган Маркл нар баасан гаригт /2021.06.04/ хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсныг тэдний хэвлэлийн төлөөлөгч ням гаригт зарлажээ.

Меган Маркл 3.5 кг жинтэй охин төрүүлсэн бөгөөд Лилибет Дайана Моунтбаттен-Уиндсор гэх нэрийг өгсөн байна. Лилибет нь хатан хаан Элизаетын хүүхэд насны нэр бол Дайана нь Харригийн талийгаач ээжийн нэр юм.

Хэдий эцэг, эх нь гэр бүлийнхэнтэйгээ таарамж муутай, тусдаа амьдарч байгаа ч Лилибет охин Их Британийн хаан ширээг залгамжлах хүмүүсийн наймдугаарт эрэмбэлэгдэж байна.

Харри, Меган Маркл нар 2018 оны тавдугаар сард Уиндсорын шилтгээнд хуримлаж, 2019 онд ууган хүү Арчи нь мэндэлж байв. Харин үүнээс жилийн дараа тэд Их Британийн язгууртны гэр бүлээс өрх тусгаарлаж, АНУ-ыг зорьсон юм. Ингэх болсон шалтгаан нь ордны хатуу дэг жаяг, эрээ цээргүй байдал, арьс өнгөний үзэл байсан гэж тайлбарласан нь шуугиан тарьсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *