Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Энэ нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар тавдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/ зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв хэмээн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *