Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 541 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн нь 511 Улаанбаатар хотод, 30 орон нутагт байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 48642 боллоо.
Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 207 болж байна.
- 74 настай эрэгтэй
- 64 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1306 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 40900 болов.