БНХАУ-ын Бээжин хотоос Синофарм компанийн 334.400 тун Веросел вакциныг өчигдөр хүлээн авчээ.
Тавдугаар сар гарснаас хойш тус вакцинаас 800.000 тунг авч байна. Үүнд:
- Тавдугаар сарын 2-нд 316.800 тун
- Тавдугаар сарын 4-нд 148.800 тунг
- Тавдугаар сарын 6-нд 334.400 тунг хүлээн аваад байна.
Ингэснээр тус улсаас авсан нийт вакцины хэмжээ 2.634.400 боллоо.