Сүүлийн 24 цагийн хугацаад 1401 хүн эдгэр, эмнэлгээс гарчээ.
Тодруулбал, эмнэлгээс 418, гэрийн ажиглалт тусгаарлалтад байсан 983 хүн эдгэрсэн байна. Ингэснээр коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 24.333 боллоо.
Мөн хугацаанд 327 хүнийг эмнэлэг рүү шилжүүлсэн бол 683 хүнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар 4869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 8210 хүн гэрийн эмчилгээнд байна.
Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тухайд,
- Хөнгөн-2,717
- Хүндэвтэр-1,545
- Хүнд-486
- Маш хүнд-121 хүн байгаа юм.
Түүнээс гадна, тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу гэрт нь эсвэл эмнэлэгт шилжүүлэх эсэхийг шийдээгүй 2.835 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.