Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн Ерөнхий Хорооноос намын төлөөллүүдтэй уулзлаа

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос санаачлан сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудтай хамтарч Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд болон төрийн бус зарим байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр /2021-04-21/ цахим уулзалт зохион байгууллаа.

Цахим уулзалтад МАН, УИХ дахь АН-ын бүлэг, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран уулзалтыг нээж үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн онцлог, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарвал зохих асуудлууд, сонгуулийн өмнөх бэлтгэл ажлын явц, цар тахлын үед хүндрэл учруулж болзошгүй зарим асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн анхаарч ажиллаж буйд уулзалтад оролцогсдын анхаарлыг хандуулав. Тэрээр цааш нь “Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа”-г онцлон тэмдэглээд “хамгийн гол нь улс төрийн намууд хууль дүрмээ чанд сахин биелүүлэхийн сацуу хүний эрхийг хүндэтгэсэн, авилга, ашиг сонирхолын зөрчилгүй, шударга, ил тод, нээлтэй сонгууль явуулахын төлөө хамтран ажиллах”-ыг уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *