Энэ сарын 20-ны байдлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 32082 ажлын байрыг хадгалаад байгаа аж. Мөн ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа. Энэ хүрээнд нийт 8092 зээлдэгчид 563.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тухайлбал,
- 1228 аж ахуйн нэгжид 310 тэрбум төгрөг,
- 6870 иргэний 253.5 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна.
- Аж ахуйн нэгжийн зээлийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас 4.6 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт хийгджээ.
- Мөн өдрийн байдлаар нийт 37430 зээлийн хүсэлт ирсэн байгаагаас 12625 зээлийн хүсэлт банкуудын судалгааны шатанд байгаа аж.
Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1619 зээлдэгчид 260 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн зугаан хувийн хүүтэй зээлийг 3064 зээлдэгчид 226.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.