Categories
мэдээ нийгэм

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдана

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдах аж.

Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нар эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж Дээд шүүх рүү хүргүүлсэн байна.

Энэ дүгнэлтийг үндэслэн Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор хэрэг мөрдөн байцаалтанд буцах юм. Тэгснээр шийтгүүлсэн хүмүүс батлан даалтаар суллагдах боломж бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *