Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-СУРВАЛЖЛАГА: Модны суулгац дунджаар 5-300 мянган төгрөгийн үнэтэй байна

“Тарьц, суулгац” үзэсгэлэн худалдаа жилээс жилд өргөжиж ирсэн бөгөөд цар тахлын энэ үед цахимаар зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Тус цахим үзэсгэлэнд хичнээн байгууллага хэдэн төгрөгөөр модны тарьц, суулгаж худалдаалж буйг сурвалжиллаа.


Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж байгууллага 33 зүйлийн мод бутны тарьц, суулгацыг танилцуулах бөгөөд энэ хүрээнд байгууллагын тоо өсөж байгаа талаар зохион байгуулагч дурдлаа. Аливаа аж ахуй нэгж үнэгүй пратформыг ашиглан өөрийн модны тарьц суулгацыг таниулж болох юм.

Энэ удаад зөвхөн нийслэлийг хамруулсан ч дараагийн удаад орон нутгийнхныг оролцуулах аж. Анх Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тавдугаар сар болон аравдугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай болсон. Харин энэ жил бүх нийтээр мод тарих өдрийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 100 хороотой хамтран айл, өрхийн хашаанд мод тарих арга хэмжээг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Цахим үзэсгэлэнгийн хүрээнд 17 аж ахуйн нэгжүүд мод тарьц, суулгацыг модны өндөр, наснаас хамаараад 3500 -аас дээш төгрөгөөр худалдаалж байна. Хүмүүсийн ихэвчлэн авдаг гацуурны хувьд 25 мянгаас 300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.

Иргэд өөрийн авах модны суулгацын талаар тухайн нийлүүлж буй байгууллагатай холбогдон хэзээ, хаана хүргүүлэхээ ярилцаж, худалдан авалтаа хийх юм.

Ахуйн зориулалтаар тарихад тохиромжтой моносыг 3500 төгрөгөөс 90 мянган төгрөгийн хооронд худалдан авалт хийж хашаандаа тарьж болох юм. Сонирхуулахад цэцэгнээс нь хүчтэй ариутгах бодис ялгардаг учир бактери, нянг устгах чадвартай гэнэ. Долоон настай учраас монос цэцэглэхэд бэлэн болсон байдаг ажээ.

Ингээд тухайн ургамлын үнийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.


АГЧ

Acer palmatum0.jpgАГЧ нь сортоос үл хамааран нийтлэг шинжтэй, энэ нь өндөр ургадаг, навч нь далбагар , хэд хэд салаалдаг бөгөөд хар шороон хөрстэй, чийглэг орчинд сайн ургадаг байна. Энэхүү ургамлыг

Үнийн хувьд: 1 метр 3500

0.8-1.2 метр- 4500-5500 төгрөг ба 10 компани Тарьц, суулгац нийлүүлэх юм.

ХОНИН АРЦ

ХОНИН АРЦ нь 1-3 метр өндөртэй мөнх ногоон бутлаг ургамал юм. Мөнх ногоон шилмүүст сөөг, шилмүүс нь зүү шиг шовх, анхилуун үнэртэй, мойл мэт жимсгэнэтэй, эмэнд ордог. Манай оронд дөрвөн зүйлийн арц ургадаг. Үүнд: хонин арц, дагуур арц, ямаан арц, хуурамч арц багтана.

Манай орны ойт хээр, шинэс, хушин ой, нуранги хад, асгатай ууланд ургадаг.

Үнийн хувьд: “Асрал” ХХК 3-4 настай 0.4-0.6 метр өндөртэй арц модыг 15 мянган төгрөгөөр нийлүүлж байна.

БОРОЛЗГОНО

Файл:Dasiphora fruticosa 5698.jpgЭнэ нь 1-1.5 метр өндөр, эгц босоо буюу заримдаа дэлгэмэл хэлбэртэй байдаг олон наст сөөгөн ургамал. Үелсэн хальстай саарлавтар хүрэн мөчрүүд нь нялх байхдаа торгомсог үслэгтэй байна. 3-5 заримдаа 7 жижиг навч бүхий хос бус өдлөг навчтай. Мөчрийнхөө өвөрт ганц ганцаараа суусан хурц шар цэцэгтэй. Ойн зах цоорхой, нугын хээрийн ургамалтай энгэр, гол горхины хөндий, намгархаг нуга зэрэг ургах орчны хамгийн олон янзын нөхцөлд зохицон ургадаг.

Үнийн хувьд: 0.4-0.6 метр: 4000-12000

0.3-0.5 метр 5000-8000

0.4 метр: 10000 төгрөгөөр гурван компани нийлүүлж байна.


БӨӨРӨЛЗГӨНӨ

Rubus saxatilis - WikipediaУлаан өнгөтэй бөөрөнхий нийлмэл үр жимстэй, 0.5-1.5 метр өндөр сөөгөнд ургадаг, олон наст ургамал.

Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Булган аймгууд Хангай, Хянган, Дорнод Монголын уулархаг бүсэд шилмүүст ба холимог ой, хад асга бүхий уулархаг газраар ургадаг. 6-7 дугаар сард цэцэглэж, жимс нь 8 дугаар сард боловсордог.

Үнийн хувьд: 0.5 метр 6000-20000 төгрөг, 0.8-1.5 метр 2000-5000 төгрөгөөр гурван компани нийлүүлдэг.

БҮЙЛС

Бүйлс нь 15 м хүртэл өндөр ургадаг. Гоёл чимэглэлийн ургамлын гол онцлог нь гэвэл модны холтос нь алтан шаргал өнгөтэй бөгөөд хөгшрөх тусам холтос нь час улаан болон хувирдаг бол навчсын намрын өнгө нь бүдэг шаргал байна. Монгол буйлс нь Говь-Алтай ба Алашаагийн говиор уул толгодын хад чулуутай энгэр, сайрыг дагаж ургадаг.

Үнийн хувьд: 0.8-1.2 метртэй нь 5000 төгрөг, 0.6-2.5 метр 2-12 настайг 4000-65000 төгрөг, 0.5-0.8 метр 4500, 0.8-1.2 метр 3 настайг 25000-35000 төгрөг байна.

БУРГАС

Herb slope with Taraxacum sp. Salix glauca, and Alnus crispa between... |  Download Scientific DiagramЦайвар саарал холтостой 4-5м хүртэл өндөр ургадаг сөөг. Навч нь ихэвчлэн цувж байрлах боловч хааяа хосоор чагталж байрладаг. Баг цэцэг нь түрүү маягийн ээмэг бөгөөд цэцгийн дагавар нь урт цагаан үстэй. Голын эргээр чийглэг, намгархаг элсэн хөрсөнд ургадаг.

Үнийн хувьд: 1.5-2.5 метр 1500-5000, 0.8-2.0 метр 5000-7000 төгрөг байна.

ГАНДИГАР

Sambucus williamsii Hance | Plants of the World Online | Kew ScienceЛатинаар Sambucus manshurica L гэж нэрлэдэг. 4-6м хүртэл өндөртэй, бутлаг мод бөгөөд жижигхэн шар өнгийн цэцэгсээрээ ялгардаг. Зуны дунд үеэс ургадаг хурц улаан өнгийн жижигхэн жимснүүд нь ихэд гоёмсог харагдуулдаг байна. Ургуулахдаа ихэвчлэн ганц нэгээр нь олон нийтийн газарт чимэглэл болгон тарихад нэн тохиромжтой. Хөвсгөл, Хэнтий, Хангай (Дорнод) Монгол-Дагуур, Хянгай, Дорнод-Монголын (Халхын гол) тойрогт ойн бүслүүрийн ойн цоорхой, өндөр уулын доод хэсгээр голын дагуух ой, хавцал, асгараг чулуу, нураг, эргийн сөөгөн шугуй, ойн захаар ганц нэг, цөөн бутаар тархан ургана.

ГАЦУУР

Гацуур нь Нарсныхан овгийн мөнх ногоон, шилмүүст мод бөгөөд 35 зүйл байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүс, ой тайгад ургадаг. 20-60 м хүртэл өндөр ургах том мод юм. Гацуур нь нь 2-100 м хүртэл ургадаг, мөнх ногоон, хос хүйстэй, ишнийхээ үзүүрт багц шилмүүсэн мөчрүүдтэй орой хэсгээрээ шулуун, өвөрмөц үзэсгэлэнт мод бөгөөд удаан ургадаг, 15 настай гацуурын өндөр 4.5-5.3м, харин 25 настай гацуурын өндөр 9.5-9.7м хүртэл ургадаг бол 40 настай гацуурын өндөр 14.5-16.1м өргөн нь 29-37 см хүрдэг. Хүйтэнд тэсвэртэй сүүдрийг сайн тэсвэрлэдэг бөгөөд шим тэжээл сайтай чийглэг хөрсөнд ургадаг.

Үнийн хувьд: 0.8-1.0 метр 25000-80000 төгрөг,

0.6-3.5 метр 6-12 настай 65000-450000 төгрөг, 0.8-1.8 метр 45000-150000 төгрөг, 0.4-1 метр 30000-100000 төгрөг, 1.4-1.7 метр 3 настай 200000-300000 төгрөг, 0.2-0.4 метр 35000-50000 төгрөг, 0.4-1.5 метр 2-3 настай 90000 төгрөг байна.

ГОЛ БОР

Голт бор навч нь энгийн зуувандуу бүтэн ирмэгтэй 5-10 см урт, 3-5 см өргөн хар ногоон өнгөтэй. Гэрэлд дуртай анхилуун үнэртэй, хөх ягаан өнгийн цэцгийн диаметр 1 см, баг цэцэг 10-20 см урт. Манай орны цаг уурын нөхцөлд тарималжан нутагшиж байгаа гоёл чимэглэлийн ач холбогдолтой шинэ таримал сөөг юм. 6 сарын 15-с 7-р сарын эхнээс сүүл хүртэл цэцэглэдэг. Хар шороон хөрсөнд сайн ургадаг.

Үнийн хувьд: 0.6-1.0 метр 5000-10000 төгрөг, 0.8-2.5 метр 8000-20000 төгрөг, 0.8-0.9 метр 5000-8000 төгрөг, 0.7-1.0 метр 15000 төгрөг, 0.5-2.5 метр 5000-45000 төгрөг, 0.2-1.2 метр 6000-10000 төгрөг байна.

ГҮЙЛС

Энэ нь 2 м хүртэл өндөр ургадаг, улаавтар хүрэн холтостой, зүг бүр тийшээ салаалан ургасан олон мөчиртэй. Цэцэг нь ягаан, цайвар ягаан судал бүхий цагаан дэлбээтэй, 1,2-2,5 см урт, өргөнтэй, шар юмуу улаан шаргал өнгөтэй дотроо ясархаг үртэй гашуун амттай, 2,5-3 мм зузаан идээтэй үсэрхэг жимстэй. Ихэвчлэн уулын энгэрт, хайргархаг, элсэнцэрт хөрсөнд сайн ургана.

Үнийн хувьд: 0.8-1.2 метр 3000 төгрөг, 0.5-2.0 метр 2500-35000 төгрөг, 0.6-1.0 метр 3500-5000 төгрөг, 0.6-1.0 метр 3500-6500 төгрөгөөр 11 компани тус тус нийлүүлж байгаа юм.

ДАЛАН ХАЛЬС

Lonicera altaica - Изображение особи - Плантариум Энэ нь 1,2м хүртэл өндөр ургадаг сөөг юм. Хуурч салбарласан саарал хүрэн өнгийн холтостой, шаантгархуу буюу дугуй суурьтай, мухар үзүүртэй, гонзгойвтор зууван хэлбэрийн навчны хоёр тал нь нүцгэн ба навчны угт хосоор байрласан цагаан шаргал цэцэгтэй. Ой болон өндөр уулын бүслүүрийн доод хэсгээр шиэнсэн ба хуш-шинэсэн ой, тэдгээрийн зах, хад цохио, чулуун асгараг, нураг, сөөгөн шугуйд тархан ургадаг.

Үнийн хувьд: 0.5-1.0 метр 2-4 настай 4500-15000 төгрөг, 0.6-1.0 метр 3500-6500 төгрөг, 0.5-0.7 метр 5000 төгрөгөөр долоон компани нийлүүлж буй.

ДОЛООГОНО

Энэхүү ургамал нь 1-3м өндөр, өрөгсхатгууртай сөөг. Навчис өргөн тонгоруу өндгөрхүү, 2-6 см урт, 2,5-5см өргөн, 3-7 бяцхан салбан юмуу шүдтэй, тархай үсэрхэг. Цэцэг нь цагаан өнгөтэй, бөөрөнхийвтөр, голчоороо 10 орчим мм, улаан өнгөтэй, дотроо үсэрхэг бүрхүүл бүхий 3-4 үртэй яст жимсгэнэтэй. Голын хөндий, татам эргийн ой, голын дагуу хайргадуу хөрсөнд тархан ургадаг.

Үнийн хувьд: 2-4 настай 0.4-1.5 метр 6500-20000 төгрөг, 0.6-0.9 метр 9000-12500 төгрөгөөр таван компаниа энэрүү цахим үзэсгэлэнд оролцож байгаа юм.

ИНТООР

Сарнайнхан овгийн интоорын бүлийн навчит мод буюу түүний үр жимсийг хэлнэ. Интоорын жимс нь дугуй хэлбэртэй, голдуу улаан өнгөтэй, сортоосоо хамаараад шаргал, улаан хүрэн зэрэг өнгөтэй байдаг. Голдоо 1 ширхэг үртэй. Хар шороон чийглэг хөрсөнд ургана.

МОНОС

Өтгөн титэмтэй, намхан юм уу бэсрэг мод, жилийн найлзуур нь хилэнлэг, үсэрхэг, мөчир дээрээ мэдэгдэх төдий бэрсүүтэй. Навчис нь зуувгар юм уу тонгоруу өндгөрхүү, богино шовх үзүүртэй, залуу навчис саарал өнгөртэй, доод талдаа үсэрхэг юм уу судлын өвөрт шаргалдуу багц үстэй. Цэцэг нь цагаан өнгөтэй тав таваараа багцалж байрладаг. Цэцэг нь 10-15 см урттай байдаг. Голын хөндий, эргийн дагуух ой, чулуурхаг хөрсөнд тархан ургадаг.

Үнийн хувьд: 0.4-3.0 метр 4500-90000 төгрөг, 0.8-1.0 метртэй 7500 төгрөг, 0.5-0.6 метр 3500 төгрөг, 1.5 метртэй 2-4 настай нь 4500-10000 төгрөгөөр худалдах юм.

МӨНГӨЛӨГ ЖИГД

6-8м орчим өндөр сөөг, бор холтостой, ихэвчлэн хурц өргөстэй буюу зарим тохиолдолд өргөсгүйгээр ургадаг. Мөнгөлөг цайвар өнгийн хайрслаг навчтай, ишний доод хэсэгт байрласан навч зууван дугуй дээд хэсгийнх нь юлдэрхүү хэлбэртэй. Үр жимсний гадуур нь шар өнгийн хальстай, үр нь судалтай, өндөг хэлбэртэй, 1,1 см урттай байдаг ба элсэрхэг баянбүрдийн булаг, сайрын захаар марзтайнойтон хөрсөнд тоорой, сухайн хамтаар ургана.

Үнийн хувьд: 0.8-1.0 метр өндөртэйг 4000 төгрөгөөр хоёр компани нийлүүлж байна.

НАРС

20-45 м хүртэл өндөр ургадаг. Шилмүүсний урт 5-10 см, нэг нахианаас хоёр шилмүүс гардаг. Үрийн болц гүйцэх үед боргоцойны өнгө хүрэвтэр болох ба урт нь 2,5-7,6 см, өргөн нь 2-3 см болно. Боргоцой нь 2-р сарын сүүл 3 сард бүрэн боловсорч тэнийж үрээ гөвнө. Эгэл нарсны үр цайвар хүрэн, гялалзсан хүрэн, хөр хүрэн өнгөтэй том далавчтай, өндгөн буюу зууван хэлбэртэй байна. Голын хөндийн элсэнцэр газар, уулын чулуурхаг болон хээржүү хажууд ургадаг.

НОХОЙН ХОШУУ

Нохойн хошуу нь 2 м хүртэл өндөр ургадаг, туяхан иштэй сөөг. Иш мөчир, найлзуур, навчны бариул нь хүртэл өргөслөг. Навч нь сондгой өдлөг цайвар ногоон өнгөтэй. Голчоороо 3-6 см ягаан, хүрэн, улаан өнгийн 5-7 дэлбээ бүхий цэцэгтэй. Улаан шаргал, улаан ягаан, хүрэн өнгийн жимстэй байх бөгөөд ойн болон өндөр уулын бүслүүрт шинэсэн ба нарсан ой, хусан төгөл, ойн зах, эргийн сөөгөн дунд, эргийн ой, хад асга, нураг, чулуун дунд байна.

Үнийн хувьд: 0.6-1.5 метр 3500-18000 төгрөг, 0.8-1.5 метр 7500-25000 төгрөг, 0.6-0.8 метр 4500-5000 гээд өндөр болон нийлүүлж буй компниас шалгаалан үнийн хувь өөр өөр аж.

ӨРӨЛ

5 м өндөр ургадаг сөөг. Бараан сааралдуу холтостой, зүг бүр тийшээ салаалан ургасан олон мөчиртэй. Цэцэг нь ягаан, цайвар ягаан судал бүхий цагаан дэлбээтэй, 1,2-2,5 см урт, өргөнтэй, шар юм уу улаан шаргал өнгөтэй дотроо ясархаг үртэй гашуун амттай, 2.5-3 мм зузаан идээтэй үсэрхэг жимстэй. Ой болон ойт хээрийн бүслүүрт нарсан ой, хусан төгөл, уулын энгэрийн хөмгий, жалга даган ургана.

Үнийн хувьд: Тогоотын халиун компани 1.0-2.0 метрийн өндөртэй өрөлийг 10000-20000 төгрөгөөр нийлүүлж буй юм.

СУХАЙ

Сухай нь 5 метр хүртэл өндөр ургадаг. Залуу шинэ найлзуур нь улаан ягаан, хуучин нь бордуу, хатсан мөчир салаа нь хувхай улаавтар өнгөтэй. 10-р сард шаргалдуу хүрэн болдог. Ягаан цэцэгтэй жилд 2 удаа цэцэглэдэг. Хар ногоон өнгийн хайрсан маягийн навчтай. Говь цөлийн элсэн болон шавранцар хайрга, чулуурхаг, марзтай сайрын эрэг, булгийн захаар, халуун ба хужир, давс сайн тэсвэрлэдэг.

Үнийн хувьд: “Байгалиа дээдэлье” ХХК 1,2 метрийг 5000 төгрөгөөр нийлүүлж байна.

ТАВИЛГАНА

Хүрэвтэр шар, нарийхан найлзууруудтай, 1 метр гаруй өндөр олон наст сөөгөн ургамал. Уртавтар зууван хэлбэртэй, цайвар ногоон нилээд том, нимгэн навчнуудтай. Навч бүхий найлзуурынхаа үзүүрт бамбай хэлбэрийн цагаан баг цэцэгтэй байдаг. Тахир тавилгана голдуу шинэс, хус шинэсэн ба холимог ойн сөөгөнцөр ургамлуудын дунд, мөн уулын арын чулуурхаг хажуу, гуу жалга, хотгор газруудаар сийрэгдүү ширэнгэлж ургана.

Үнийн хувьд: 0.6-1.8 метр 5000-25000 төгрөг, 0.4-0.6 метр 6000-10000 төгрөг, 0.8-1.0 метр тавилгана 10500-18000 төгрөгөөр гурван компани нийлүүлж байна.

ТОШЛОЙ

Тошлой нь Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Булган, Өвөрхангайн зарим нутаг, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн хадархуу газар ургадаг. Мөчиртөө өргөстэй, 0.8-1 0 м өндөр сахлаг бутанд бүрэн боловсорсон үедээ тод судалтай ногоон, хүрэн өнгөтэй гонзгойвтор хэлбэрийн жимсгэнэ ургадаг. Жимс нь томдуу, 2.3-4.0 грамм. Маш амтлаг, шүүслэг жимстэй юм.

Үнийн хувьд: 0.5-0.8 метртэй нь 6000-10000 төгрөг, 1.2 метртэй 5000 төгрөгөөр гурван компани нийлүүлсэн.

ТЭСХЭЙ ТЭСЛЭГ

Голын эрэг орчмын нуга, жижиг гол горхины эрэг, хонхор жалгын ёроол, ойн нуга, ойн захаар ургадаг жижиг модлог ургамал бөгөөд 1,8 м өндөр сөөг. Иш нь нарийхан хүрэвтэр юмуу сааралдуу өнгөтэй. Навчис эхлээд хоёр талдаа, сүүлдээ зөвхөн доод талдаа, налархай торгомсог үсэрхэг, зуувгар юмуу, юлдэрхүү, шовх, бүтэн захтай юмуу үзүүртээ цөөн шүдтэй. Навч 10-30 мм урт. Цэцэг цагаан, 7 мм голчтой, шүхэр хэлбэрийн багцаар ургадаг. 5, 6 сард цэцэглэж, 8-р сард үр боловсроно. Үрээр үржинэ.

Үнийн хувьд: 0.6-0.8 метртэй нь 18000 төгрөг, 0.5-1.0 метр нь 4500 төгрөг.

УЛААЛЗГАНА

Улаалзгана 1-2 м ургадаг сөөг хэлбэртэй байдаг. Ихэвчлэн Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ, Архангай, Дорнод, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутагт шинэсэн ой, хусан ой, голын дагуух бургас, улиасан шугуйд модны доор нөмөр, асга хадтай, гуу жалга, нарлаг газарт тархан ургана. Үрээр үржинэ V, VI сард цэцэглэж, VIII сард жимс нь боловсорно. Жимс нь улаан өнгөтэй, бөөрөнхийдүү, шүүслэг. Найлзуурын холтос нь цайвар шар. Улаалзганын жимс боловсорч гүйцсэний дараа мөчиртөө удаан хадгалагддаг аж.

УЛИАНГАР

Навч нь мөнгөлөг саарал, гоёмсог өнгөтэй. 25-30 метр өндөртэй, цайвар саарал ба ногоовтор холтостой, хурдан ургадаг мод юм. Навч нь дугираг, захаараа шүдэрхэг хэлбэртэй, нахиа нь үсэрхэг, үнэргүй. Саланги бэлэгт ургамал учраас эр эм улиангар гэж байдаг. Эр цэцэг нь улаавтар суурьтай мөнгөлөг, эм цэцэг нь ногоовтор өнгөтэй. 5 сарын эхээр нахиалж эхлэн, 8 сарын сүүлч хүртэл найлзуурын өсөлт үргэлжилдэг. Нарс, шинэсэн ой ургах орчинд ихэвчлэн ургадаг.

Үнийн хувьд: 1.5-2.5 метр 3 настай улингар 25000-40000 төгрөгийн үнэтэй байна.

УЛИАС

Ихэвчлэн голын эрэг, эргий дагуу хөндийгөөр элс, хайргадуу хөрсөнд 10-15 м хүртэл өндөр ургадаг. Саарал холтостой, залуу найлзуурууд ирмэгтэй, сааралдуу шар өнгөтэй. Өргөн шаантархуу суурьтай зууван хэлбэрийн ногоон анхилуун үнэрт навчистай. Цилиндр хэлбэрийн ээмэг цэцэгтэй. Үр нь жижиг, хар хүрэн өнгөтэй ба багц үсэнцэртэй байдаг.

Үнийн хувьд: 1.5-3.0 метр нь 2800-5000 төгрөг, 0.8-1.8 метр 2500-10000 төгрөг, 1.2-3.0 метр 5000-10000 төгрөг, 2.0-2.2 метр 6000-10000 төгрөг, 0.6-1.8 метр 2500-5000 төгрөгөөр 11 компани нийлүүлж байгаа юм.

ҮХРИЙН НҮД

Шинэсэн ой, ойн зах, голын эргээр ургадаг ба 1-1,5 м өндөр ургадаг сөөг, цагаан өнгийн цэцэгтэй юм. Навчны өвөр тал нь нүцгэн, ар тал нь судлаа дагаад үслэг, цайвардуу ногоон өнгөтэй байдаг.

Үнийн хувьд: 12 компани нийлүүлж байгаа бөгөөд 0.5-1.2 метр 2-6 настай нь 1500-6000 төгрөг 0.5 метр 3 настай 5000 төгрөг, 0.4-0.7 метр 2 настай 3500-5000 төгрөг, 0.2-0.5 метр 13000-15000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Цахим үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://sites.google.com/ сайтаар орж үзэх боломтой юм.


www.admin.dnn.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *