Categories
гадаад мэдээ

Дани улс “АстраЗенека” вакцины хэрэглээг бүрэн зогсоосон Европын анхны улс боллоо

AstraZeneca vaccine's global rollout faces more complications

Дани улс цус бүлэгнэх ховор төрлийн өвчин үүсгэх эрсдлээс сэргийлэн “AstraZeneca” вакцины хэрэглээгээ бүрэн зогсоожээ. Ийнхүү “AstraZeneca” вакцины хэрэглээг бүрмөсөн зогсоосон Европын анхны улс нь Дани болов.

Энэ шийдвэр гарснаар тус улсад бүх нийтийн дархлаажуулалтын аяны дуусах хугацаа хэдэн долоо хоногоор хойшилж магадгүй байгаа аж. Европын эмийн хяналтын агентлаг “AstraZeneca” вакцины эрсдлийн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн ч ковид19 өвчнөөр нас барах эрсдэл вакцины хүндрэлээс хамаагүй өндөр байгааг мэдэгдэлдээ оруулж байсан юм. Тиймээс уг вакцины хэрэглээг түр зогсоогоод байсан улсууд дахин хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэхдээ насны бүргийг илүү нарийн тодорхой зааж өгсөн юм.

Мягмар гарагт АНУ-ын Хүнс, эмийн агентлаг “Johnson & Johnson” компанийн вакцины хэрэглээг улсдаа түр зогсоох шийдвэр гаргасан. Уг вакцин нь “AstraZeneca”-тай ижил цус бүлэгнэх өвчин үүсгэж байх эрсдэлтэй байсан тул ийнхүү зогсоосон. Лхагва гарагт Европын холбоо, ӨАБНУ энэ шийдвэрийг даган хэрэглээгээ мөн зогсоогоод байгаа юм.

АНУ-д “Johnson & Johnson” вакцин хийлгэсэн 6.8 сая хүнээс зургаан тохиолдол илэрсэн тул зогсоосон. Тэгвэл Данид “AstraZeneca” тариулсан 40 000 хүний нэгд ийм тохиолдол гарсан тул эрсдлийг харьцангуй өндөр байна гэж үзжээ. Цус бүлэгнэх өвчнөөр өвдсөн хоёр хүний нэг нь болох 60 настай эмэгтэй нас барсан нь үүнд нөлөөлсөн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн цөөн хэдхэн вакцин ийнхүү ээлж дараалан эрсдэлтэй үнэлгээ авч, хэрэглээнээс гарч байгаа нь дархлаажуулалтын аяныг удаашруулах эрсдлийг үүсгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *