Дуучин С.Сэрчмаа, н.Батчулуун нарын хүчирхийллийг дэмжсэн агуулгатай зүйлс ярьсан бичлэг цахим сүлжээнд тархаж, олны шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Тэгвэл 25 дугаар суваг телевиз дуучин С.Сэрчмаатай хамтран ажиллах гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдлээ. “Манай телевизтэй хамтран ажиллаж, “Nyambaa&Sally’s home” нэвтрүүлгийг бэлтгэн гаргаж байсан дуучин С.Сэрчмаа өөрийн фэйсбүүкээр цахим орчинд ёс зүйгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж, үзэгчид та бүхнээсээ уучлал хүсье! Цаашид манай телевиз “Nyambaa&Sally’s home” нэвтрүүлгийг эфирт гаргахгүй болсныг мэдэгдье” гэжээ.