Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан морь өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 10, Өглөгт охин одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 6:49 цагт мандан, 19:09 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч нэмнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *