Categories
мэдээ цаг-үе

МСНЭ-ийн хүсэлтээр хотын дарга хүлээн авч уулзлаа

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн хүсэлтээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Гүйцэтгэх захирал Э.Болортулга нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар МСНЭ, НЗДТГ-тай хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, жил бүрийн тавдугаар сарын 03-нд “Үндэсний сэтгүүл зүйн форум”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил цар тахлын нөхцөл байдал, хүнд цаг үед уламжлалт форумын арга хэмжээг таслалгүй зохион байгуулах боломжийн талаар талууд ярилцав.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *