Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Сүхбаатар аймгийн сургуулийн орчинд халдвар тархах магадлал 61 хувьтай байна

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу 24 цэцэрлэг, 16 сургуульд эрсдэлийн үнэлгээг хийхэд сургуулийн орчинд халдвар тархах магадлал 61% , үр дагавар 54% буюу шар түвшинд дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Иймд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж хүргүүлж, багш, ажилчдад мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *