Categories
гадаад мэдээ

Израиль вакцин хийлгээгүй иргэдийн нэр, хаягийг зарлах хууль баталжээ

ИЗРАЛИД ДӨРВӨН САЯ ХҮН ВАКЦИН ХИЙЛГЭЖЭЭ | Control.mn

Израилийн парламент энэ долоо хоногт цар тахлын эсрэг вакцин хийлгээгүй иргэдийнхээ хувийн мэдээллүүдийг ил зарлах тухай хууль баталжээ.

Шинэ хууль батлагдмагцаа иргэдийг талцуулж, шүүмжлэл, магтаалыг зэрэг дагуулж эхэлсэн байна. Дээрх хуулийг парламентаар хэлэлцэн батлах шатанд 30 гишүүн дэмжиж, 13 гишүүн эсэргүүцжээ. Хууль хэрэгжиж эхэлснээр вакцин хийлгэхээс татгалзсан иргэдийн нэр, хаяг, утасны дугаар гэх мэт мэдээллийг хүлээн авч, зохицуулах асуудал Боловсролын яам, Халамжийн яамны зарим ажилтнууд болон орон нутгийн засгийн газруудад иржээ.

Ингэснээр вакцин хийлгэхээс татгалзсан иргэдийн мэдээллийг зарлах ажил гурван сарын турш зохион байгуулагдаж, цаашлаад цар тахал албан ёсоор дууссан гэж үзтэл үргэлжлэх аж. Парламентын гишүүд нь шинэ хууль иргэн бүрийг вакцинжуулахад хэрэгтэй бөгөөд вакцин тариулахаас татгалзсан иргэдийг нэгбүрчлэн ойролцоох захиргааны байгууллагаар ятгуулах чухал ач холбогдолтой хэмээн тайлбарлаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *