Categories
мэдээ нийгэм

18 хүртэлх насны нэг сая 200 мянган хүүхдэд вакцин хийхгүй

Засгийн газраас энэ сарын 23 буюу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулахтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэх төлөвлөгөө гаргасан. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ, хэлэлцээ хийж буй. Эхнээсээ заримынх нь тээвэрлэлтийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвснөөс 20 хувийг нь “Ковакс” хөтөлбөрийн санхүүжилтээр вакцинжуулна. Үлдсэн хувийг нь бусад санхүүжилтээр шийдвэрлэх юм. Харин 0-18 насны нэг сая 200 мянган хүнд вакцин хийхгүй.

Эхний ээлжид Pfizer болон AstraZeneca вакциныг оруулж ирэх бөгөөд энэ сарын 22-ны үүрээр Монголд буух мэдээлэл байна.

Вакцинжуулалтын ажил эхлэхтэй холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хуурамч цахим хаяг, хуудас ашиглан, янз бүрийн мэдээллүүд гарч буй. Вакцины талаар зориуд худал мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *