Categories
гадаад мэдээ

Сенатын танхим Трампыг цагаатгажээ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим Ерөнхийлөгч асан Дональд Трампыг гэм буруутайд тооцох эсэх асуудлаар бямба гарагт санал хураалаа.

Дональд Трамп Сенатын танхимаар хоёр дахь удаагаа гэм буруугаа шүүлгэсэн АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болж байгаа юм. Сенатын танхимын 100 гишүүний 67 дэмжсэн бол Трамп буруутайд тооцогдох байв. Гэвч хууль тогтоох байгууллагын дээд танхимын гишүүдийн 57 нь дэмжиж, 43 нь эсэргүүцсэн байна. Ингэснээр Ардчилсан намынхны Трампт импичмент зарлах хоёр дах оролдлого бүтэлгүйтжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээн самуунд өдөөн турхисан хэмээн албан тушаалаас нь огцруулж хариуцлагад татах /импичмент/ үйл явцыг эхлүүлсэн билээ. Гэвч Сенатын танхим Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа л энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *