ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Дотоодын халдвар гарсан 2020 оны 11-р сарын 11-нээс хойш 28 голомт үүссэн. Үүнээс долоон голомт идэвхтэй байна. Тухайлбал,
- Баянзүрх дүүргийн ТҮК-ийн голомтоос 20- хүн
- Х апартментийн СӨХ-тэй холбоотой голомтоос- 11 хүн
- GB Tоwer-т байрлах ББСБ-ын голомтоос сүүлийн 2-3 хоногт – 24 хүн
- Гутлын цехтэй холбоотой голомтоос- 10
- Баянзүрх дүүргийн 26-р хороо, БЗД-ийн 5-р хорооны 6-р байр, БГД-ийн 12-р хорооны 1-р байранд гарсан гэр бүлтэй холбоотой голомтууд идэвхтэй байгаа бөгөөд эдгээр голомтоос 40 гаруй хүн халдвар авсан.
- Микс пицца-тай холбоотой голомтоос 15 хүн
- Хүүхдийн асрамжийн газарт голомт идэвхжиж гурван багш, хоёр хүүхэд халдвар авсан нь батлагдсан бол зургаан хүүхдийг ажиглан тусгаарлаад байна.
Халдварын цар хүрээ эрчимтэй тэлж байгаа энэ үед шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвдсөн хүмүүс гадуур явж байх эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ сахиж, аль болох гэртээ байхыг иргэдэд анхааруулъя” гэв.