Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 11202 хүний сорьцод шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавирус илэрлээ.
Эдгээр тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод хийсэн шинжилгээний хариунд илэрсэн байна. Одоогоор
- Маш хүнд 1,
- Хүнд 1,
- Хүндэвтэр 65,
- Хөнгөн 366 хүн эмчлэгдэж байна.
Ард иргэдийн дунд халдвартай боловч шинж тэмдэггүй хүн явж байх магадлал маш өндөр боллоо. Есөн том голомт эрчимтэй тархаж байна” гэлээ.