Categories
гадаад мэдээ цаг-үе

Муурны төрсөн өдөрт очсон 15 хүн халдвар авчээ

Чили улсын Валпараисо мужийн Санто Доминго хотод муурны төрсөн өдрийн баярт очсон 15 хүнээс коронавирус илэрчээ.

Эмч нарын үзэж буйгаар халдвар тараасан өвчтөн нь муурны эзэн байх магадлалтай гэнэ. Ингэхдээ хэргийн эзэн өөрөө халдвар аваагүй гэнэ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээллээр, зарим зочдын биеийн байдал хүнд байгаа гэнэ. Үүнээс өмнө Бельгид Санта Клаус өндөр настны асрамжийн газарт зочилсны дараа 18 хүн коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол гарч байв. Эрүүл мэндийн яамны бүс нутгийн нарийн бичгийн дарга Франсиско Алварес энэхүү хэрэг явдлыг хариуцлагагүй үйлдлийн санаанд оромгүй жишээ гэж мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *