Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1517, эдгэрсэн 947, эмчлэгдэж байгаа 559 тохиолдол байна. Үүнээс 512 хөнгөн, 41 хүндэвтэр, 4 хүнд, 2 хүн маш хүнд байна.
Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа “Сүүлийн 24 цагийн дотор 38 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Мөн 11.00 цагт мэдээлэл хийснээс 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, 4 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Нэг нь энэ сарын 16-ны шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Биеийн байдал хүнд байна”