Categories
мэдээ нийгэм

“Сүүлд батлагдсан тохиолдлууд өвчнөө хүндрүүлж, олон эмнэлгээр явсан” гэв

Сүүлд батлагдсан тохиолдлууд маш хүндэрсэн үедээ илэрч байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрээр “Сүүлд батлагдсан тохиолдлууд биеийн байдал нь маш хүндэрсэн байхад эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлээд эсвэл олон эмнэлэг дамжиж явсан, олон кабинетаар орсон, дэглэм зөрчсөн байна. Энэ нь бусдад халдвар тараах эрсдэлийг нэмж байна. Тиймээс ард иргэд амьсгалын замын халдварт өвчинд өртсөн, хүндэрсэн бол харьяа эмнэлэгийн эмчээ дуудаж үзүүлэх хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн байгууллага ч үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Өчигдөр ЧД-ийн дүүрэгт ирсэн халдвартай иргэнд эмнэлгийн алба хаагчид хариу арга хэмжээг шуурхай авч, яаралтай шинжилж, тусгаарласан учир хавьтлыг хурдан тодорхойлж чадсан.

Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол гэртээ байх ёстой. Өвдсөн хэр нь олон нийтийн газраар явахгүй, ажлаа хийхгүй, эмнэлэг явахгүй байх шаардлагатайг анхааруулмаар байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *