Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1456 хүн халдвар авснаас 909 нь эдгэрчээ

“Нэгдүгээр сарын 11-ний өдөр 15849 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 14 хүнд коронавирус илэрлээ.

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн 6-р хорооны зургаан иргэн, ИНЕГ-ын ажилтны хавьтал болсон нэг хүнээс коронавирус илэрлээ.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан долоон хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Сэлэнгэ аймагт одоо халдвартай хүн байхгүй. Тус аймагт өдөр бүр 100-150 хүнд шинжилгээ хийж байгаа бөгөөд халдвар илрээгүй. Сэлэнгэ аймгийн голомт үндсэндээ хяналтад орлоо” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Монгол Улсын хэмжээнд 1456 хүн халдвар авснаас 909 хүн эдгэрлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *