Катарын Доха хотноо жүдо бөхийн Мастерс тэмцээн өчигдөр /2021.01.11/ эхэллээ.
Дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг шилдгүүд чуулсан уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрээр “С” хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч түүний өрсөлдөгч эхний тойрогт шагайндаа авсан бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөө өрсөлдөх болсон юм.
М.Уранцэцэг Украины жүдоч дэлхийн хошой аварга Дарья Белодедидтай учраа тааран цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Аргентины олимпийн аварга Паула Парета аваргыг ялснаар хүрлийн төлөө барилдахаар болсон юм. Хүрэл медалийн төлөө 2019 оны дэлхийн аваргын медалийн төлөө барилдаж байсан Францын Меланье Клементетэй барилдаж, цаг дуусахаас 33 секундийн өмнө өчиж, цэвэр ялснаар Мастерс тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.