Өнгөрсөн онд болон энэ оны эхээр амьсгалын замын өвчлөл 5 дахин буурсан үзүүлэлт гарчээ.
Амьсгалын замын эмгэгийн үед хэрэгжүүлж буй Нийгмийн эрүүл мэндийн интервенци буюу хөл хорио, гар угаах, амны хаалт зүүх, зай барих дэглэмийн үр дүн гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр танилцууллаа.
Амьсгалын тогтолцооны өвчин 10 мянган хүн ам тутамд 2017-2019 онд 66 хүн эмнэлэгт хэвтдэг байсан бол энэ жилийн хувьд 12 хувь буюу 6 дахин буурсан байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувь 10 дахин буурсан байна. Энэ дотроо амьсгалын замын болон уушгины хатгалгаа буурсан.
Түүнчлэн Засгийн газар, ЭМЯ-наас “COVID-19”-тэй эрэгцэн томуу, томуу төст өвчин идэвхжихээс урьдчилан сэргийлэн 2020 онд томуугийн вакцинд 600 мянга орчим зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан нь ихээхэн үр дүн гэж үзэж байна.