Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн халдвартай нэг иргэн нас баржээ

ХӨСҮТ-д энэ сарын 4-нд коронавирус оноштой 76 настай эрэгтэй нас баржээ. Тэрээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан, доод мөч, судасны бөөгнөрөлтэй, архаг хууч өвчтэй хүн эмчлэгдэж байсан. Энэ хүн коронавирусийн халдварт өртөн ХӨСҮТ-д тав хоног эмчилгээнд байж байгаад нас барсан байна.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1308, эдгэрсэн 884 байна. Нас барсан хоёр тохиолдол бүртгэгдээд байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд дагалдах онош нь коронавирусийн халдвартай иргэн нас барсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *