Categories
мэдээ нийгэм

Малын хөлийн татварыг 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулна

2021 оноос эхлэн Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжиж малчид өсгөн адгуулж буй сүргийнхээ тоогоор татвар төлөх хууль эрхзүйн орчин буй болсон юм.

Тэгвэл өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Малын хөлийн татварыг долоодугаар сарын 01 хүртэл авахгүй байх чиглэлийг аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-т зөвлөмж болгосон байна.
Дээрх хуулинд малын тоо толгойн албан татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн бэлчээрийн менежмент, худаг уст цэгийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулахаар тусгасан юм.
Малын тоо толгойн татварын дээд хэмжээг 2000 төгрөг хүртэл байхаар тогтоосон.
Монгол Улсад 2019 оны эцсээр 70.9 сая толгой мал тоологдсон бөгөөд 2000 төгрөгөөр тооцвол 142 тэрбум, 1000 төгрөгөөр тооцвол 71 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх боломжтой ажээ.
Албан татварын хэмжээг тус хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал малын төрөл тус бүрээр тогтоох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *