Categories
мэдээ нийгэм

Энэ онд төсвөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй гэсэн үг .

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 62.263 аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаарч байгаа гэсэн үг. Гэтэл Covid-19-ийн цар тахал ЖДҮ эрхлэгчдийн 60 хувьд нөлөөлж, их хэмжээний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсан гэсэн судалгаа байхад яагаад төсөв тусгасангүй вэ гэдэг нь шүүмжлэл дагуулаад эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *