Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-ын 206 ажилтан өчигдөр “Ган зам” 20-р сургууль дээр PCR шинжилгээнд хамрагджээ.
Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд 13, 20, 47-р сургууль зэрэг нийт 3 цэгт шинжилгээ авч байна. Мөн дүүргийн хэмжээнд нийт 52784 иргэн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамрагджээ.