Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхаарууллаа

Өнөөдөр ихэнх нутгаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн бэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшиж, цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Багануур орчмоор үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. 23-25 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор үүлшиж, цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. 22-24 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *