Шинэ жилийн баярын ширээг амтат бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Хэрэглэгчдийн дуртай “Жүр үр”, “Батбайгаль бейкэри”, “Талх чихэр” зэрэг үйлдвэрүүдийн шинэ жилийн баярын бялууг хаанаас авч болохыг сурвалжиллаа.
Жүр Үр
Үндэсний үйлдвэрлэгч Жүр үр ХХК нь хүнс үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тул өдөр бүр бүх салбарууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд 12 сарын 25-31 хооронд дахь хүргэлтийн үйлчилгээ дүүрсэн тул та өөрт байгаа ойрхон салбаруудаар үйлчлүүлэх боломжтой юм байна.
Батбайгаль Бэйкэри
Байтбайгаль бэйкэри нь Нандин Бялуу, Элит Бялуу зэрэг олон төрлийн амтат бялуунууддаа баярын захиалга авч байна. Захиалгаа өөрийн биеэр очиж болон утсаар өгч болох бол ажлын өдрүүдэд өөрсдийн Facebook-ийн Batbaigali Bakery хаягаараа захиалга авч байгаа ажээ. Батбайгаль Бэйкэри Номин, Оргил сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбаруудаас авах боломжтой бөгөөд урьдчилсан захиалга өгсөн тохиолдолд хүргэлт үнэгүй байгаа юм байна шүү.
Захиалга өгөх утас:7000-0004, 94119151
Хүүхэд багачуудад зориулсан тоглоомтой болон энгийн чимэглэлтэй бялуунууд
“Талх чихэр”
“Талх чихэр”-ийн хамт олон шинэ жилийн баярын бялууны захиалга авч эхлээд байна. Тэдний амтат бялууг Улаанбаатар хотын 23 салбар дэлгүүрүүдээр худалдан авах боломжтой юм. Түүнчлэн 12 сарын 30-31-ний өдрүүдэд хүргэлт дүүрсэн тул бусад өдрүүдэд амжиж захиалгаа өгөөрэй.
Захиалга өгөх утас:93122000,8602200, 98301955
Бэлтгэсэн: Д.Баттогтох