Аргын тооллын арванхоёрдугаар сарын 23. Буд гариг. Билгийн тооллын 9, Дэлгэрүүлэгч одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 08:40 цагт мандан 17:03 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.