Архангай аймгийн Их тамир сумынхан өнтэй сайхан өвөлжиж байна. Ойрд цасгүй байна. Идэш уушны цаг ид болж буй энэ үед сумынхан сувай үнээг 800 мянга, адуу 750-800 мянга, хонь 4500-5500-д борлуулж байна. Тус суманд хамгийн хүндрэлтэй асуудал нь өвс тэжээлийн үнэ тэнгэрт хадаад буй юм.
Нэг боодол өвс 13000, малын тэжээл хивэг нэг шуудай нь 23000 болоод байна. Энэ сарын 18-нд сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид хуралдаж ирэх оныхоо төсвийг ярих гэж байна. Хурлаар өвс тэжээлийн талаар ярилцана. Төр засгийн байгууллагуудаас зохицуулалт хийхгүй бол сум оронд мянга яриад өвс, тэжээлийн үнэ буухгүй бололтой.