Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийг зорих малчид их болжээ. Отор гэх нэрийдлээр цөөхөн малтай ирж өвөлжөөд хэсэг хугацааны дараа ах дүү, хамаатан саднаараа ирж суурьшдаг аж. Уг нь малын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хийхээс өмнө тухайн очих газарт байгаа сум, багийн даргад мэдэгдэж, зөвшөөрөл авсан байх ёстой. Мөн мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиараа малаа эрүүл гэдгийг нотлох, вакцин зэрэгт хамруулсан байх шаардлага тавьдагч малчид малын эрүүл мэндийн бичиг гэж үзүүлээд л нүүж ирдэг болсон байна. Энэ нь тухайн нутгийн бэлчээрийн даац хэтрэх малын халдварт өвчин гарах зэрэг эрсдэлүүд хаа хаанаа хүндрэл учруулдаг байна. Тиймээс Дорнод аймаг энэ тал дээр хэд хэдэн арга хэмжээ авчээ.
Аймгийн Засаг дарга бусад аймгийн удирдлагуудад малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах Засгийн газрын журмыг хэрэгжүүлж ажиллах талаар хандаад байна. Түүнчлэн аймгийн онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол малын эрүүл мэндийн бичиггүй иргэдийг оруулахгүй байх шийдвэр гаргаад байна.