Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн эмнэлгийн голомтоос коронавирусийн 26 тохиолдол бүртгэгдээд байна

БЗД-ийн эмнэлгийн голомтоос коронавирусийн 26 тохиолдол бүртгэгдээд байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

“Тэдгээрийн ойрын болон дам хавьтлын 803 хүнийг олж илрүүлсэн ба тэдгээрээс 133 хүнийг тусгаарлан ажиглах байранд, харин эмч ажилтнууд, өвчтөн, сахиур гээд 379 хүнийг тус эмнэлэгт тусгаарлаж байна. Мөн гэрийн ажиглалтад 291 хүн байгаа ба нийт 723 хүнийг шинжилгээнд хамруулсан. Тандалт судалгааны ажлыг цааш үргэлжлүүлнэ” гэлээ.

БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хоёр тохиолдол, 18-ны өдөр 18 тохиолдол, өнөөдөр буюу 19-ний өдөр 6 тохиолдол нэмж бүртгэгдэн нийт 26 болоод байгаа юм. Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн короанвирусийн халдварын тоо 953, дотоодын халдвар 494 боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *