Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөө өглөө хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Спорт заал, фитесийн үйл ажиллагааг нээж 08:00-20:00 цагийн хооронд ажиллуулах
- Бар, караокены үйл ажиллагааг нээж 10:00-22:00 цагийн хооронд ажиллуулах
- Архи, согтууруулах ундааг 09:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулах
- Төрийн албан хаагчдыг аль болох цахимаар ажиллах боломжийг хангах
- Аймгийн төвийн баруун чиглэлийн постыг буулгах
- Эрчим хүчний хүчин чадлыг тооцоолж эрсдэл бий болгохгүй үүднээс төлөвлөгөө боловсруулж зарим зохицуулалт хийх
- Хараа, хяналт, хариуцлага сулруулахгүй илүү чангаруулах /Худаг урт, Өлзийтийн пост, Гэрийн ажиглалт/
- Хүн хүчний дахин төлөвлөлтийг хийх
- Халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн нөөцийг нэмэгдүүлэх
- Ариутгал халдваргүйтлийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.