Categories
мэдээ нийгэм

Н.Энхболд: ОУПХ-ноос Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж хорьсон гэж үзсэн

Олон улсын парламентын холбооноос манай улсад хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан гэж үзсэн байна. Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, сурталчилгаагаа хийж байхад нь баривчилж, цагдан хорьсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос мэдээлэл өгөв. Дэд хорооны дарга Н.Энхболд “Энэ асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэд хэдэн удаа авч хэлэлцсэн. Шүүх, прокурорын байгууллагад хандаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусаагүй, дахин сонгогдсон хүнийг баривчилсан асуудлаар тайлбар өгөх албан бичиг явуулсан. Бидэнд хариу бүрэн ирээгүй байна. Дэд хорооны гишүүд гишүүний бүрэн эрх зөрчигдсөн гэж үзсэн. ОУПХ парламентчдын эрх зөрчигдсөн эсэх асуудлаар хэрэг нээж, хянаж, шалгадаг дүрэмтэй. Тиймээс манай намаас, гишүүдээс, ар гэрийнхнээс нь ОУПХ-нд хүсэлт явуулсан. Энэ асуудлаар ОУПХ хуралдаж, Ж.Эрдэнэбатын эрхийг гурван үндэслэлээр зөрчсөн гэж үзээд хэрэг нээсэн” гэлээ.

ОУПХ нь манай улсад хоёр дахь удаагаа хэрэг үүсгэж буй. Өмнө нь С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан хэрэг үүсгэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *