Categories
мэдээ нийгэм

Дэлхий даяар коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 907 болсон. Улсын хэмжээнд нэлээд олон оношлогооны цэгүүд ажиллаж байгаа. Эдгээр цэгүүдээр 378,541 иргэн шинжилгээнд орсон байна. ЗӨСҮТ-ийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж нийт 19 обьектын 7,550 м/кв талбайг ариутгасан. Мөн тус төвийн явуулын лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж 245, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллаж 537 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр коронавирус илрээгүй байна.

ЭМЯ болон харьяа байгууллагуудад долоон тусгай дугаар ажиллаж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,633 хүн хандаж зөвлөлөө авсан. Мөн 24 цагийн хугацаанд 2,500 гаруй эрүүл мэндийн салбарын ажилтан коронавирусийн халдварын голомтод ажилласан байна. Дэлхий даяар коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна. Жишээ нь, БНСУ-ын хувьд өнгөрсөн Бямба гарагт хамгийн олон тохиолдол буюу 950 тохиолдол бүртгэгдсэн. Халдвартай нь тогтоогдсон гурван хүн нь нэгэн хотын сүмийн үйл ажиллагаанд оролцсон. Тэнд байсан хүмүүс амны хаалтгүй дуулсан, амттан хувааж идсэн гэдэг өгүүлжтэй байгаа.

Нэг л хүний, нэг хэсэг хүний хариуцлагагүй байдал улс оронд гарз хохирол учруулж, цаашлаад хүний амь насанд эрсдэл учруулахад хүргэж байгааг энэ жишээ харуулж байна. Манай улсын хувьд маргаашаас 34 байгууллагын үйл ажиллагаа эхэлнэ. Үйл ажиллагаа нь эхлэх олон байгууллага анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг сануулж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *