Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн 4, 10 дугаар хорооны 3 байрны тусгай хамгаалалтыг буулгаж, гэрийн ажиглалтын дэглэмд шилжүүллээ

БЗД-ийн 4 дүгээр хорооны 3-р байр, 43-р байр болон 10 дугаар хорооны 75/5-р байрны тусгай хамгаалалтыг буулгаж, гэрийн ажиглалтын дэглэмд шилжүүллээ.

4 дүгээр хорооны 3-р байр бол БЗД-т илэрсэн анхны том голомтуудын нэг бөгөөд 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, энэ хугацаандаа ХӨСҮТ-өөс 3 удаагийн PCR давтан шинжилгээ авахад дахин халдвар илрээгүй юм. Иймээс цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийг ажиглалтад шилжүүлж байна.

Мөн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу зохих ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, оршин суугчдад Онцгой Комиссын мэдэгдлийг хүргүүллээ.

Тиймээс оршин суугчид та бүхэн мэргэжлийн байгууллагууд болон дүүрэг, өрхийн эмнэлгээс өгсөн зөвлөмжийн дагуу гэрийн тусгаарлалтын журмыг дагаж мөрдөн коронавирусээс хамтдаа сэргийлэхийг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *