Categories
мэдээ нийгэм

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

НИТХ-ын ээлжит II хуралдаан болж, “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцэн баталлаа.

Төслийг боловсруулахад нутгийн захиргааны 71 байгууллагаас 671 санал ирүүлснийг зорилго, зорилт давхардалгүй, уялдаатай, нэгдмэл ойлголт, хүртээмжтэй, алгуур үзүүлэлт нь зорилготойгоо нийцсэн, нийгмийн бүх давхаргад чиглэсэн байх зарчим баримтлан боловсруулжээ.

Мөн “Алсын хараа 2050”, “Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” урт болон дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн бүтцийн дагуу боловсруулсан байна.

Баримт бичгийн төсөл дэх төлөөлөгчдийн санал дүгнэлтийг НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга М.Халиунбат уншиж танилцууллаа.

Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Р.Дагва, Ардчилсан намын бүлгийн саналыг тус бүлгийн дарга М.Тулгат нар уншиж танилцуулав.

НИТХ-ын ээлжит II хуралдаан үргэлжилж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *