Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн хүсэлтээр уг асуудлыг хойшлууллаа.

УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат “Энэ асуудалд дээр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналтай байна. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэлээд нягталж ярих ёстой гэж үзэж байна. Мөн тодорхой байгууллагуудаас санал авах, өмнөх сонгуулиудтай холбоотой алдаа дутагдлын нягталж үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Яг одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцоогүй бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү гурван намын төлөөллийг байлцуулж энэ хуулийг хэлэлцье гэсэн санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Учир нь тус байнгын хороонд харьяалагддаг АН-ын бүлгийн Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат нарын гишүүд албан ёсоор чөлөө аваад явсан учраас хойшлуулах боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Харин О.Баасанхүү хуралд суухгүй гэдгээ мэдэгдээд гарч явсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураахад олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *