Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусийн халдварын улмаас эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа хүмүүсийн зургаагийнх нь биеийн байдал маш хүн байна. Эдгээр хүний биеийн байдал коронавирусийн халдвар биш архаг суурь өвчин буюу зүрх судас, даралт ихтэйн улмаас хүндэрч байгаа. Коронавирус цусыг өтгөрүүлдэг нь эдгээр хүмүүст хүндээр тусаж байна. Чихрийн шижин өвчтэй гурав, цус харвасан саажилттай хүн халдварын улмаас эмчлүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд өвчилсөн хүмүүсийн 30 хувьд нь уушгины хатгаа, уушгинд нэвчдэс үүссэний улмаас эмчлүүлсэн. Сүүлд гурван хүн амьсгалын аппаратанд орсон бөгөөд одоогийн байдлаар уушгины нэвчдэс шимэгдээд сайжирч байгаа” гэв.