Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг аппликейшн зохиожээ

Муурын дуу авиаг хүний хэлээр хөрвүүлдэг ухаалаг хүзүүвч

Амьтад дуу авиагаараа өөрийн хүслээ илэрхийлдэг хэмээн амьтан судлаачид үздэг аж.

Тэр дундаа тэжээвэр амьтад болох нохой, муур өөрийн эзэндээ өлсөх, цангах, ганцаардах, бие засмаар байгаа үедээ өөрийн санаагаа дуу авиагаараа илэрхийлэх нь бий. Харин гярхай эзэн тэжээвэр амьтныхаа үйл хөдлөл, гаргах дуу авианаас нь юу хүсээд байгааг төвөггүй мэддэг.

Өмнө нь Амазоны инженер байсан, Алескаг бүтээхэд хувь нэмрээ оруулсан, өдгөө Аквелон хэмээх техникийн компанид ажилладаг Хавьер Санчес муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг MeowTalk хэмээх аппликейшн бүтээжээ.

Хавьер Санчес “Муурнууд үгсийн сантай, энэ нь бүр шинжлэх ухаан байсныг би 10 жилийн өмнөөс мэдсэн. Мөн 2017 онд би “уурны нууц хэл” гэсэн подкастыг сонсоод тус аппликейшнийг хийх санаагаа баталгаажуулж байлаа. Алекса компанид ажиллаж байхдаа би муурны өвөрмөц дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлэх технологийг бий болгох боломжтойг мэдсэн” гэжээ. MeowTalk програм нь муурны өвөрмөц дуу авиаг нарийвчилсан хиймэл оюун ухаан ашиглан орчуулах юм.

Муурнуудад нийтлэг хэл байдаггүй ч ерөнхий есөн дуу авиаг гаргадаг байна. Жишээ нь “Би өлсөж байна”, “Би шаналж байна” эсвэл “Би уйдаад байна” гэсэн өгүүлэмжтэй байдаг гэнэ. Эзэд муурныхаа өвөрмөц дуу хоолой, хүслийг мэдэхийн тулд зөв гэж үзвэл муурныхаа авиаг шинээр тэмдэглэж, програмыг илүү нарийн тохируулах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *