ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар Дундговь аймгийн Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээний омгийг баталгаажуулсан байна. Олдох баг өдгөө 7000 орчим тэмээтэй. Уг тэмээ хүрэн бор зүстэй, генетик тогтцын хувьд бусад үүлдэр, үржлийн тэмээнээс ялгарах шинжтэй, бэлчээр ашиглах чадвар өндөр, галбирын хувьд ямар нэгэн гажиг согоггүй, мах-ноосны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой сүрэг хэмээн мэргэжлийн хүмүүс тодорхойлжээ. Мөн өнгөрсөн онд мах, ноосны чиглэлийн “Сайнцагаан хонь”, хурдан удмын “Шил” адууны омгийг тус тус баталгаажуулж байжээ.
Categories
One reply on “ДУНДГОВЬ АЙМАГ ХУЛД СУМ: Олдохын хүрэн бор тэмээний омгийг баталгаажуулжээ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru