Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 814 шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас мэдээлж байна.

А.Амбасэлмаа “2020 оны 11 дүгээр сарын 14-нд 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28, тандалтын зорилгоор хийсэн 28 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ес боллоо. Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 428 байна” гэв.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “COVID-19-ийн батлагдсан тохиолдол 428 боллоо. 11 цэгт 909 хүний шинжилгээ авахад 750 хүний сорьцод коронавирус илрээгүй” гэлээ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *