Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМ: Егүзэр хутагтын 150 жилийн ойг тэмдэглэв

Егүзэр хутагтын 150 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сум, Дорнод аймгийн Матад зэрэг хатагин гурван суманд шашин, соён гэгээрэхүйн ёслол, арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Егүзэр хутагтын хөшөөг босгож, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнхны дунд “Егүзэр хутагтыг хэн сайн мэдэх вэ” эссэ бичлэгийн уралдаан зарлаж, дүнгээ гаргасан байна. Улсын хэмжээнд олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан нь амжилттай болов. Эрдэнэцагаан сумын “Өнө өглөгт” хийдийг бүрэн хэмжээнд сэргээн засварлаж, шүтээн залсан байна. Ойн арга хэмжээ бүтэн жил үргэлжлэх бөгөөд түүхэн бодит баримтуудыг ил болгох, соён гэгээрлийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *