Categories
мэдээ нийгэм

Н.Цэндхүү: ХЭҮК-ын Оюунчимэгийг илэрхий өс хонзонгийн сэдлээр дайрч давшилж байгааг чимээгүй хараад тэвчиж сууж чадахгүй нь

Сайн байцгаана уу?

Намайг Цэндхүүгийн Занданхүү гэдэг. Миний бие Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнөөс эхлээд өнөөдрийг хүртэл нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө, шударга ёсны төлөө тэмцэж байгаа билээ. Шударга ёс, шударга сонгуулийг шаардсаныхаа төлөө 2008.07.01-ны өдрийн гэх хэргээр хэлмэгдэж хохирч явсан. Миний бие эрх зүйч хуульч мэргэжлээр суралцаж эрх зүйч болсон. Үнэхээр эрх зүйн мэдлэггүй байхдаа сохор хүн шиг амьдарч явснаа хожуу ч гэсэн ухаарсандаа баярлаж явдаг.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид хариуцлагагүй ажиллаж хүний нэр төр, алдар хүндэд ноцтой халдах явдал ихсэж ялангуяа улс төрийн зорилгоор эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө нийгэмд гүтгэлэг тараах нь үнэхээр жигшмээр…

Би энд нэг хэргийн талаар үгээ хэлэх гэсэн юм. Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Оюунчимэг гэдэг хүний талаар цацагдаад байгаа худал мэдээлэлд эгдүүцэж байгаагаа хэлэх гэсэн юм. Би шоронд хэлмэгдээд явж байхдаа Хүний эрхийн Үндэсний комисст хандаж байсан. Хэлмэгдэж хохирсон бүхэн л энэ Оюунчимэг гэдэг хүн л Хүний эрхийн комисст ажилладаг гэж ойлгодог юм. Учир нь тэр л энэ олон жилүүдэд хорихын хүйтэн хонгилд олон залуусын сэтгэлд халуу дүйгүүлж, итгэл найдвар нь болж алхалдаг юм. Гэтэл сүүлийн үед Хүний эрхийн комиссын гишүүн сонгон шалгаруулахтай холбогдуулж нэгэн сэтгүүлч Будрагчаа гэгч ЛАЙВ ТВ гэдэг холбоосоор зөвхөн энэ Оюунчимэг гэдэг хүний эсрэг илэрхий өс хонзонгийн сэдлээр дайрч давшилж байгааг хараад чимээгүй байж үнэхээр тэвчихгүй нь. Оюунчимэг гэдэг хүнтэй би шоронд хоригдож байхдаа нэг удаа, гараад хэд хэд таарснаас нөхөрлөж явсангүй. Гэхдээ хийсэн, хэлсэн бүхнийг нь судлаад үзэхээр яах аргагүй хүний төлөө энэ байгууллагыг байгуулагдсан цагаас хойш тасралтгүй зүтгэж явааг нь хардаг. Ар гэр гэж байхгүй мэт л хаана л хүний эрх зөрчигдөнө. Тэнд гүйж явдаг хүн. Гэтэл тэр Будрагчаа бусдаас орон сууцыг нь нэг ч төгрөг төлөлгүй авч хүүгээ оруулсан, эрх мэдлээ ашигладаг гээд л яг л гэмт хэрэгтэн илрүүлчээд бурууг нь тогтоочихсон шүүгч хүн шиг яриад яваа. Хэрвээ би эрх зүйч биш байсан бол тэр мэдээлэлд нь итгээд л явах байсан биз. Учир нь сэтгүүлч хүн ярьж байна шүү дээ. Гэтэл түүний ярьсан бүхэн ямар ч хууль зүйн үндэслэлгүй, худал гүтгэлэг байгаад үнэхээр харамсаж байна. Тэр нэг ч төгрөг өгөлгүй бусдын байрыг авсан гэх мэдээллийн дагуу нөгөө компани нь худал гүтгэлэг тараасандаа албан ёсоор уучлалт гуйсан бичиг хүртэл үйлдсэн байна. Сэтгүүлчид минь ээ. Жаахан шударга, зарчимтай байлдаа. Мөнгөний төлөө юу ч хамаагүй бичиж болно гэх бодлоосоо сал л даа.

Хүний эрхийн комиссын гишүүн буюу хүний эрхийг хамгаалах ёстой хүн хүний эрхийг зөрчиж байгаа нь үнэн бол би тэр сэтгүүлчтэй нийлээд тэр Оюунчимэгийг зайлуулахын төлөө тэмцэхэд бэлэн байна. Гэвч тэр сэтгүүлчийн ярьсан хэлсэн бүхэн нь худал байна шүү дээ.

Хүний эрхийг хамгаалагчаа хамгаалахгүй бол хэн биднийг хамгаалах юм бэ? Загасчны морь усгүй гэгчээр бидний эрхийг хамгаалах гэж ажилладаг хүнээ бид л хамгаалах ёстой. Энэ Оюунчимэгээр хамгаалуулсан маш олон хүн байгаа. Та бүхэн үгээ хэлээчээ гэж уриалах байна.

Олон жил хүнд ял авсан, олон жил хэлмэгдсэн хүмүүсийн эрхийг хамгаалж нөхөн төлбөр гаргуулан өгч байсныг ч бид бүгд мэднэ.

Тиймээс үнэн юм үнэнээрээ сайхан. Би нэг зүйлийг хатуу анхааруулъя Будрагчаа. Одоо болиорой. УИХ-ын ажлын хэсгээс гараагүй шийдвэрийг БАЯРТАЙ МЭДЭЭ гэж ирээд худлаа гүтгэлэг тараах чинь бол хэтэрсэн шүү. Улс төрчид ч тэр явган хэрүүлийг үг болгож ашиглахгүй байх гэж найдаж байна. Ер нь сэтгүүч хүн хүний мууд дурлаад явах нь зөв юм уу? Айн……

Эцэст нь намайг зовж зүдэрч явахад минь тусалж байсан Оюунчимэг даргад баярласнаа илэрхийлье. Ямар ч гүтгэлэг доромжлолыг тоолгүй цаашдаа биднийхээ төлөө зүтгээрэй. Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *