Categories
мэдээ спорт

“Алдар танан гарьд”, “Дээд лиг”-ийн хошой аваргаар тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн 2019-2020 оны “Дээд лиг”-ийн шигшээ тоглолт өчигдөр/2020.10.28/ Спортын төв ордонд болж өндөрлөлөө. “Дээд лиг”-ийн аваргын төлөө “Алтан Танан гарьд”, “SBL Хасын хүлэгүүд” багууд үлдээд байсан юм.

Өчигдөр болсон цувралын зургаа дахь тоглолтод “Алтан Танан гарьд” 81:77 онооны харьцаатайгаар хожиж “Дээд лиг”-ийн хошой аварга багаар тодорсон бол “SBL Хасын хүлэгүүд” баг мөнгөн медаль хүртлээ. Мөн хүрэл медалийг эздээр “Хан-Уул Хангарьд” баг тодорлоо.

Энд дуулгахад “Алтан Танан гарьд” баг хоёр жил дараалж “Дээд лиг”-т түрүүлсэн зургаа дахь багаар нэрлэгдэж байгаа аж.

  • “Дээд лиг”-ийн шилдэг шүүгч: Ж.Мөнхзаяа
  • “Дээд лиг”-ийн шилдэг дасгалжуулагч: SBL Хасын хүлгүүд багийн ерөнхий дасгалжуулагч ОУХМ Д.Пүрэвдорж
  • “Дээд лиг”-ийн “Тэргүүн тоглогч”: “Алдар Танан Гарьд” багийн довтлог тоглогч А.Тэмүүжин
  • “Дээд лиг”-ийн шилдэг зургаа дахь тоглогч: Алдар Танан Гарьд багийн довтлон тоглогч ОУХМ Б.Мөнхболд
  • “Дээд лиг”-ийн амжилт нь ахисан тоглогч: “Багануур Тулнууд” багийн Г.Насанжаргал
  • “Дээд лиг”-ийн шилдэг хамгаалагч: “Эрдэнэтийн Уурхайчид” багийн хамгаалан тоглогч О.Очирбат
  • “Дээд лиг”-ийн шилдэг шинэ тоглогч: “23 Storms” багийн А.Энхбаясгалан нар тодорлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *